Тавигдах шаардлага
- Монгол улсын хууль тогтоомжийн дагуу албан ёсны бүртгэлтэй байх
- Тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг байх /Хоёроос доошгүй жил үйл ажиллагаа эрхэлсэн байна./
- Шударга, ил тод хамтын ажиллагааны зарчим баримталдаг байх /Ирүүлсэн санал, үнийн мэдээлэл нь зах зээлийн бодит үнэлгээнд нийцсэн, үнэн зөв байна./
- Чанарын шаардлага хангасан бараа материал, ажил үйлчилгээ нийлүүлэх чадамжтай байх. /Холбогдох сертификат, техникийн тодорхойлолт болон чанарын баримт бичиг бүрдүүлэх боломжтой байна./
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт дүрэм журмыгмөрддөг байх. /Компанийн дотоод дүрэм журам, талбайн аюулгүй ажиллагааны шаардлагыг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэх чадвартай байна./
- НӨАТ төлөгч байх