
"ЭФЭС КОНСТРАКШН" ХХК нь хүүхэд, залуучуудын боловсрол, хөгжилд чиглэсэн үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ ажилтнуудынхаа гэр бүлд чиглэсэн уламжлалт дэмжлэгээ энэ жил ч үргэлжлүүлж, сургуулийн насны хүүхдүүдэд нь хичээлийн хэрэгслийг бэлтгэн аав, ээжүүдэд нь хүлээлгэн өглөө. ✨

"ЭФЭС КОНСТРАКШН" ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуучуудын боловсрол, хөгжил, оролцоог дэмжсэн олон талт үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж, дэмжин оролцсоор ирсэн.
Үүний зэрэгцээ бидний үйл ажиллагааны нэг чухал чиглэл нь ажилтнуудынхаа гэр бүл, хүүхдүүдэд чиглэсэн дэмжлэг бөгөөд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд сургуулийн насны хүүхдүүдэд нь хичээлийн хэрэгслийн багц бэлтгэн хүргэдэг уламжлалтай.

Энэ жилийн хувьд ч энэхүү хэвшил болсон сайхан үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, ажилтнуудынхаа сургуулийн насны хүүхдүүдэд зориулан хичээлийн хэрэгслийг бэлтгэн, аав ээжүүдэд нь хүлээлгэн өглөө.
Бидний хувьд энэ нь зөвхөн хичээлийн хэрэгслээр хангах үйл ажиллагаа бус, ажилтнуудынхаа гэр бүлд дэмжлэг үзүүлж, хүүхэд бүрийн боловсрол эзэмших үйл явцад бага ч гэсэн хувь нэмрээ оруулах үнэ цэнтэй санаачилга юм.

Цаашид ч "ЭФЭС КОНСТРАКШН" ХХК нь хүүхэд, залуучуудын боловсрол, хөгжилд чиглэсэн үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ ажилтнуудынхаа гэр бүл, үр хүүхдэд чиглэсэн халамж, дэмжлэгийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, хамт олныхоо сайн сайхан амьдрал, хөгжлийг дэмжсэн ажлын орчныг бүрдүүлэхийг зорин ажиллах болно.
Хүүхэд бүрийн боловсролын замд гэрэл нэмэх жижигхэн дэмжлэг бүр үнэ цэнтэй.
"ЭФЭС КОНСТРАКШН" ХХК