"Эфэс Констракшн" ХХК (COP17)-ын хүрээнд "Moriton Residence" төслийн тогтвортой хөгжлийн шийдлийг танилцууллаа.

"Эфэс Констракшн" ХХК (COP17)-ын хүрээнд "Moriton Residence" төслийн тогтвортой хөгжлийн шийдлийг танилцууллаа.

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

"Эфэс Констракшн" ХХК нь цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд  "Moriton Residence" төслийн хэрэгжилт, төслийн концепц, тогтвортой хөгжлийн шийдэл болон хүний эрүүл, аюулгүй орчинд чиглэсэн материал, технологийн сонголтын талаар олон нийтэд танилцууллаа.

"Moriton Residence" төсөл нь зөвхөн орон сууцны барилга байгууламж бий болгох бус, хүний амьдрах орчны чанар, байгаль орчны тэнцвэр, хотын тогтвортой хөгжлийг цогцоор нь авч үзсэн концепцийн хүрээнд хэрэгжсэнээрээ онцлог юм.

ХҮНИЙ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД ЧИГЛЭСЭН ШИЙДЭЛ

Төслийн төлөвлөлт, барилга угсралтын үе шатанд хүний эрүүл мэнд, амьдрах орчны чанарт үзүүлэх нөлөөллийг харгалзан, хүний биед ээлтэй, орчны эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн материал, шийдлүүдийг сонгон ашигласан талаар COP17-ийн үеэр танилцуулсан юм.

Мөн бид төслийн ерөнхий төлөвлөлтөд ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, оршин суугчдын тав тухтай, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой ач холбогдол өгсөн билээ. 

ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨӨР ХОТЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДЛЫГ ШИЙДЭХЭД ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БАЙНА.

"Moriton Residence" төсөл нь дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжсэн төсөл бөгөөд өмнө нь ашиглагдаж байсан талбайг орчин үеийн хот төлөвлөлтийн шаардлагад нийцүүлэн шинэчилж, иргэдийн амьдрах орчныг сайжруулахын зэрэгцээ байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн.

Төслийг хэрэгжүүлснээр өмнө нь үүссэн хөрсний бохирдлыг бууруулах, орчныг нөхөн сэргээх, мөн хотын агаарын чанарт сөргөөр нөлөөлж байсан хүчин зүйлсийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулсан.

Ийнхүү дахин төлөвлөлтийг зөвхөн барилга байгууламжийн шинэчлэл бус, хотын байгаль орчны асуудлыг шийдвэрлэх, иргэдийн амьдрах орчны чанарыг дээшлүүлэх цогц арга хэмжээ болгон хэрэгжүүлсэн нь Moriton Residence төслийн онцлогийн нэг юм.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ОРУУЛЖ БУЙ ХУВЬ НЭМЭР

COP17 нь уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны хамгаалал, тогтвортой хөгжлийн асуудлыг олон улсын түвшинд хэлэлцдэг чухал индэр юм.

Энэ хүрээнд "Эфэс Констракшн" ХХК нь "Moriton Residence" төслийн туршлагаа хуваалцаж, барилгын салбарын хөгжил нь байгаль орчны хамгаалал, хүний эрүүл мэнд, амьдрах орчны чанартай салшгүй холбоотой байх ёстой гэсэн зарчмыг онцоллоо.

Цаашид "Эфэс Констракшн" ХХК нь барилгын салбарын хөгжлийг зөвхөн бүтээн байгуулалтын хэмжээгээр бус, хүний амьдралын чанар, байгаль орчны эерэг нөлөө, нөөцийн зохистой хэрэглээ болон тогтвортой хотын хөгжлийн үр дүнгээр тодорхойлохыг зорьж байна.