“ЭФЭС КОНСТРАКШН” ХХК нь 2012 оноос хойш орон сууц, оффис, үйлчилгээний зориулалттай барилгын төслүүдийг хэрэгжүүлж ирсэн арвин туршлагатай компани юм.
Бид орчин үеийн дэвшилтэт технологи, инженерчлэлийн оновчтой шийдлүүдийг ашиглан эрчим хүчний хэмнэлттэй, аюулгүй, байгальд ээлтэй орчныг бүрдүүлэхэд анхааран ажилладаг. Манай мэргэжлийн баг төслийн төлөвлөлтөөс хэрэгжилт хүртэлх бүхий л үе шатанд чанар, тогтвортой байдлыг эрхэмлэдэг.
Бид зөвхөн барилга бус, амьдралын чанарыг бүтээн байгуулдаг.
Үндэсний бүтээн байгуулагч "Эфэс констракшн" ХХК-н цахим хуудсаар зочилж буй эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Манай компани барилга угсралт, зураг төсөл, үл хөдлөх хөрөнгийн менежментийн салбарт 2012 оноос хойш мэргэжлийн болон хувь хүний өндөр ёс зүйтэй, чадварлаг баг бүрдүүлэн өдгөө 14 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид захиалагч, харилцагчдынхаа эрэлт хэрэгцээ болон олон талт судалгаанд үндэслэн чанар, өнгө үзэмж, технологийн шаардлагад бүрэн нийцсэн, тав тухтай барилгыг зураг төслөөс эхлэн хүлээлгэн өгөх хүртэлх бүхий л үе шатанд чанартай гүйцэтгэхийг зорьж ажиллахын зэрэгцээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг нэгдүгээрт тавин ажилладаг.
Бүтээн байгуулалтын салбарт "Бид аюулгүй ажиллагааг эрхэмлэн, ур чадвараа тогтвортой хөгжүүлж, инновацлаг бүтээн байгуулалтаараа амьдралын чанар, эх орныхоо хөгжил дэвшилд үнэ цэн нэмнэ." хэмээх эрхэм зорилгынхоо төлөө хамтын хүчээр тууштай зүтгэж байна.
Цаашид бид эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс бай, цаашдын үйл ажиллагаагаа улам өргөжүүлж Энэхүү мэндчилгээгээр дамжуулан өнөөг хүртэл хамтран ажиллаж буй бүх харилцагч болон захиалагчдадаа талархал илэрхийлэхийн ялдамд бидний цаашдын үйл ажиллагаа улам өргөжин тэлж хамтын хүчээр улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.
Хүндэтгэсэн,
"ЭФЭС КОНСТРАКШН" ХХК-ИЙН
ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ М.ЛХАГВАСҮРЭН
Гүйцэтгэх захирал
Санхүүгийн зөвлөх
Маркетингийн менежер
Хуулийн зөвлөх
Үйл ажиллагааны зөвлөх
Гадаад харилцаа