
Шинэ байр худалдан авах нь зөвхөн хүссэн байрныхаа талбай, үнийг сонгох асуудал биш. Энэ бол санхүүгийн урт хугацааны шийдвэр бөгөөд тухайн орон сууцны байршил, төлөвлөлт, барилгын чанар, ашиглалт үйлчилгээ, дэд бүтэц, ирээдүйн үнэ цэн зэрэг олон хүчин зүйлийг хамтад нь үнэлэх шаардлагатай.
Гэвч худалдан авагчид байр сонгохдоо зөвхөн харагдах байдал, үнэ эсвэл тухайн үеийн урамшуулалд автан дараах нийтлэг алдаануудыг гаргадаг тул тайлбар зөвлөгөөний хамт хүргэж байна.
Жич: Хамгийн чухал нь та орон сууц хайхдаа хэзээ ч битгий яарч худалдан авалт хийгээрэй. Яарч байгаа болон ажил ихтэй завгүй байх үедээ шийдвэр гаргаж хэзээ ч болохгүй бөгөөд нэгэнт аливаа төсөл, хотхонд зориод очсон бол борлуулалтын ажилтны зөвлөгөө тайлбар, үнэн бодит мэдээллийг маш тайвнаар сонсож хүлээн авахыг зөвлөх байна.
1. Зөвхөн м²-ийн үнээр харьцуулах
Орон сууц сонгохдоо хамгийн түрүүнд “1 м² нь хэд вэ?” гэж асуух нь түгээмэл. Гэхдээ бага м²-ийн үнэ заавал илүү ашигтай сонголт гэсэн үг биш.

"Морьтон Residence"-ийн хувьд 68–122 м² хэмжээтэй 3–4 өрөөний сонголтуудтай бөгөөд орон сууцны дотоод төлөвлөлтөөс гадна хотхоны нийт орчны шийдлийг хамтад нь төлөвлөсөн. Тухайлбал, барилгуудын хооронд 45 метрийн зай төлөвлөсөн нь орон зайн мэдрэмж, агаар сэлгэлт, нарны тусгалд эерэгээр нөлөөлөх шийдэл юм.
2. Байршлыг зөвхөн “төвөөс хэр хол вэ?” гэж үнэлэх
Байршил гэдэг нь газрын зураг дээрх цэгээс илүү өргөн ойлголт. Өдөр тутамдаа: Гэрээс ажил → сургууль/цэцэрлэг → худалдаа, үйлчилгээ → гэр гэсэн маршрутаар хэр их цаг зарцуулах вэ гэдэг нь амьдралын чанарт шууд нөлөөлнө.
Тиймээс байр сонгохдоо тухайн орчны:
"Морьтон Residence" нь Зайсан толгойн зүүн талд, Америк сургуулийн ойролцоо байрладаг бөгөөд хотын төвийн хэт нягтарсан орчноос харьцангуй тусдаа, амьдрах орчныг чухалчилсан байршлын давуу талтай.

3. Зөвхөн байрны доторх орчныг харж, хотхоныг орхигдуулах
Шинэ байр үзэхдээ гал тогоо, зочны өрөө, унтлагын өрөөний хэмжээг нарийвчлан хардаг ч “Энд би өдөр тутамдаа ямар орчинд амьдрах вэ?” гэдгийг орхигдуулах тохиолдол байдаг.
Гэтэл орон сууцны үнэ цэнийг зөвхөн дөрвөн хананы доторх талбай биш, түүнийг хүрээлж буй орчин тодорхойлдог. Хотхонд:
"Морьтон Residence" нь нийт талбайн 73%-ийг тохижилтод төлөвлөж, автомашины хөдөлгөөнийг хязгаарласан орчин бүрдүүлэхийн зэрэгцээ Kompan тоглоомын талбай, нохой салхилуулах хэсэг, ширээний теннис, шатар зэрэг оршин суугчдын өдөр тутмын хэрэгцээнд чиглэсэн орчны шийдлүүдийг тусгасан.
.jpg)
4. Зогсоолын асуудлыг дараа нь бодох
“Байр авчихъя, зогсоолоо дараа нь шийднэ” гэдэг нь дараа нь хамгийн их хүндрэл дагуулдаг шийдвэрүүдийн нэг байж болно.
Ялангуяа гэр бүлд нэгээс дээш автомашин ашигладаг бол зогсоолын хүртээмж, байршил, үнэ, ашиглах нөхцөлийг байр худалдан авах шийдвэртэйгээ хамт тооцох хэрэгтэй.
"Морьтон Residence" нь B1, B2 түвшинд нийт 345 автомашины зогсоолтой бөгөөд орон сууцны сонголтын зэрэгцээ зогсоолын хэрэгцээгээ урьдчилан төлөвлөх боломжтой.
5. Барилгын чанарыг зөвхөн өнгө үзэмжээр дүгнэх
Шинэ байрны интерьер, фасад, лобби нь хамгийн түрүүнд анхаарал татдаг. Гэхдээ орон сууцны бодит чанар нь харагдах өнгөлгөөнөөс илүү өргөн ойлголт. Худалдан авагч дараах зүйлсийг тодруулах хэрэгтэй.
Энэ нь орон сууц сонгохдоо “гоё харагдаж байна уу?” гэдгээс илүү “энд амьдрахад ямар шийдлүүд бодитоор хэрэгжсэн бэ?” гэдгийг албан ёсны эх сурвалжаас тодруулах нь хамгийн чухал.

6. Зөвхөн өнөөдрийн үнээр шийдвэр гаргах
Орон сууц бол богино хугацааны хэрэглээний бүтээгдэхүүн биш. Тиймээс худалдан авах үеийн үнэ төдийгүй ирээдүйн үнэ цэн-ийг тооцох нь чухал.
Байршил, хотхоны төлөвлөлт, барилгын чанар, орчны тохижилт, үйлчилгээний хүртээмж, эрэлт зэрэг нь тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнд урт хугацаанд нөлөөлнө. Иймээс “өнөөдөр хэдээр авч болох вэ?” гэдгээс гадна: “5–10 жилийн дараа энэ байр ямар үнэ цэнтэй хэвээр байх вэ?” гэж өөрөөсөө асуух хэрэгтэй.
Тэгвэл зөв байр сонгохын тулд юуг шалгах вэ?
Шинэ байр худалдан авахаасаа өмнө дараах 7 асуултыг өөртөө тавиарай.
01. Байршил – Миний өдөр тутмын амьдралд хэр тохиромжтой вэ?
02. Төлөвлөлт – Миний гэр бүлийн хэрэгцээнд тохирох уу?
03. Чанар – Барилгын материал, инженерийн шийдэл ямар түвшинд вэ?
04. Орчин – Зөвхөн байр биш, хотхон бүхэлдээ ямар орчин бүрдүүлсэн бэ?
05. Зогсоол – Миний автомашины хэрэгцээг хангах уу?
06. Санхүү – Нийт төлбөр болон цаашдын ашиглалтын зардлаа тооцсон уу?
07. Ирээдүйн үнэ цэн – Энэ байр хэдэн жилийн дараа ч үнэ цэнтэй хэвээр байх уу?

Морьтон Residence — Байрнаас илүү амьдрах орчин
Орон сууц худалдан авах зөв шийдвэр гэдэг нь хамгийн хямд эсвэл хамгийн том талбайтай байр сонгох тухай биш.
Таны гэр бүлд хэрэгтэй орон зай, аюулгүй байдал, тав тух, чанар, байршил болон ирээдүйн үнэ цэнийг нэг дороос харж чаддаг байх нь зөв сонголтын үндэс юм.
Тиймээс шинэ байр сонгохдоо зөвхөн “Энэ байр надад таалагдаж байна уу?” гэж биш, “Энд би болон миний гэр бүл урт хугацаанд аз жаргалтай, тав тухтай амьдарч чадах уу?” гэж асуугаарай. Зөв сонголт бол зөвхөн өнөөдрийн хэрэгцээг бус, маргаашийн амьдралыг хамт төлөвлөсөн сонголт юм.
Бидний танд санал болгож буй манай "Эфэс констракшн" ХХК-н бие даан хэрэгжүүлсэн 8 дахь бүтээн байгуулалт болох "Moriton Residence" нь зайсан толгойн зүүн талд байрлах, 375 айлын, 3 блок, 12 давхар хотхон бөгөөд оршин суугчдын өдөр тутмын амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн төлөвлөлт, тохижилт, инженерийн шийдлүүдийг цогцоор нь шийдсэн төсөл юм.