Орон сууц худалдан авахдаа анхаарах 5 чухал үзүүлэлт

Орон сууц худалдан авахдаа анхаарах 5 чухал үзүүлэлт

ТүгээхShare共有する공유하기

Амьдралдаа цөөн удаа гаргадаг хариуцлагатай шийдвэрүүдийн нэг бол орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдан авах юм. Шинэ орон сууц худалдан авах нь таны амьдралын хэв маягийг шууд утгаараа өөрчилдөг. Жишээ нь: Таны суудаг автобус, худалдан авалт хийдэг дэлгүүр, хааяа тааралддаг хөршүүд, машиныхаа шатахууныг авдаг колонк хүртэл өөрчлөгдөнө....

Та зөвхөн байр биш байршил, агаар, орчин, 5-10 жил үргэлжлэх амьдралын хэв  маяг худалдан авч байгаагаа ухамсарлан, маш сайн уншиж судлан олон талт судалгааг хийх хэрэгтэй. Иймд бид шинээр орон сууц хайж байгаа хүмүүст зориулсан дараах зөвлөгөөг бэлтгэлээ., 

*  Байршил – Амьдралын хэмнэлийг тодорхойлдог.

Сайн байршилтай орон сууц нь өдөр тутмын амьдралыг илүү амархан болгодог. Ажил, хүүхдийн сургууль, үйлчилгээний байгууллагуудтай ойр байршил нь гэр бүлдээ чанартай цаг гаргах боломжийг олгодог. 

Бидний зах зээлд санал болгож буй "Moriton Residence" хотхон нь хотын төвтэй хамгийн ойр цэвэр агаарын бүсэд, олон улсын сургуулийн дэргэд байршилтай гэдгээрээ онцлог. 

* Төсөл хэрэгжүүлэгчийн ТҮҮХ - Барилгын чанарыг тодорхойлно.  

Орон сууц худалдан авахдаа гаргадаг хамгийн том алдаануудын нэг бол тухайн барилгын төсөл хэрэгжүүлэгчийн өмнөх гүйцэтгэлүүдийг хянаж, судлалгүйгээр ирээдүйн амлалт, маркетингийн гоё сайханд хууртаж шийдвэр гаргах нь элбэг. 

Орон сууцны чанар барилгын компанийн туршлага, ёс зүй, барилгад ашигласан ил болон далд материал, барилгын технологиос шууд хамаардаг. 

Хамгийн энгийнээр таны худалдан авахаар сонирхож буй орон сууцны фасадны болон дулаалгын материал гал дэмждэггүй байх ёстой гэх мэт....

Туршлагатай, бизнесийн ёс зүйтэй компанийн хэрэгжүүлж буй төсөл нь худалдагчийн эрсдэлийг бууруулдаг. 

*  Ухаалаг хөрөнгө оруулалт - Ирээдүйн үнэ цэн 

Үл хөдлөх хөрөнгө нь зөвхөн амьдрах орон зай биш, мөн урт хугацааны хөрөнгө оруулалт юм.

Агаарын чанар сайтай, хот руу орох гарах хөдөлгөөнийн урсгал чөлөөтэй, олон улсын эсвэл улсын сургууль цэцэрлэгийн дэргэд байршилтай, төлөвлөлт сайтай төслүүд нь цаг хугацааны явцад үнэ цэнээ өсгөх боломжтой байдаг.

Таны худалдан авч буй байрны авсан өдрөөс хойшхи үнэ цэн нь үргэлж өсч байх ёстой буюу энгийнээр тайлбарлавал эргээд та худалдан борлуулах үед таны худалдан авч буй өнөөдрийн ханшаас бага байж болохгүй юм. 

*  Нэгдсэн төлөвлөлт – Амьдралын чанарыг нэмэгдүүлнэ. 

Орон сууц гэдэг бол зөвхөн хаалганы доторх 4 хана биш, таны чанартай амьдрах орчны цогц шийдэл байх ёстой. Тэгвэл таны сонирхож буй орон сууц дараах шаардлагуудыг хангагдсан эсэхийг анхааралтай тунгаагаарай. 

  • Таны хүүхдүүдийн биеийн болон сэтгэхүйн хөгжлийг дэмжих аюулгүй, чанартай тоглоомууд байгаа эсэх, 
  • Тоглоомын талбай нь аюулгүй байдлыг хангасан эсэх 
  • Хангалттай хүрэлцэхүйц дулаан зогсоолтой эсэх
  • Яаралтай үеийн тусламж дэмжлэг авах үед чөлөөтэй нэвтрэх боломжтой  эсэх
  • Таны гэр бүлийн хайртай амьтныг салхилуулах зориулалтын талбайг шийдсэн эсэх,
  • Барилга хоорондын зай стандартын шаардлага хангасан төлөвлөлттэй эсэх, 
  • Монгол өв уламжлалаа хадгалах соёл бүхий цай сүүний дээж өргөх хэсэгтэй эсэх гэх мэт бидний өдөр тутмын амьдралд тулгардаг энгийн боловч чухал асуудлуудыг хэрхэн яаж шийдсэнийг заавал хянаарай. 

*  Зохион байгуулалт - Тав тухтай байдлыг хангана. 

Орон сууц сонгохдоо зөвхөн талбай биш, дотоод зохион байгуулалтыг анхаарах нь чухал. Нарны тусгал сайтай, ашиггүй талбай багатай, агааржуулалт сайн, өрөөний зохион байгуулалт практик байх нь амьдрах орчныг илүү тухтай болгодог. Сүүлийн үеийн орон сууцууд дам нуруу ихтэй байдаг нь барилга бүтээцтэй шууд холбогддог тул барилга бүтээц дээр ямар компани ажилласныг анзаарах нь зүйтэй. Багана дам нуруу ихтэй байх нь тухайн орчныг тавгүйтүүлж, орон зайг илүү багасгаж харагдуулдаг. Иймд өрөө доторх зохион байгуулалтаас гадна барилга бүтээцийн талаар ч мэдээлэлтэй байхад илүүдэхгүй. 

Орон сууц худалдан авахдаа дээрх зөвлөгөөг тогтоон уншиж, олон талын хэрэгцээ шаардлагаа бодолцон залхуурч түүртэлгүйгээр олон төсөл, хотхонуудыг харьцуулж үзэн шийдвэрээ гаргаарай. 

Таны үнэ цэнтэй хөрөнгө, таны амьдралын баталгаа....