Худалдан авалтын бодлого
Бид худалдан авалтын бодлогоор дамжуулж олон талт хамтын ажиллагааг сайжруулах, бизнесийн тогтвортой үйл ажиллагааг хангах, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд баримтлах, өндөр чадвар бүхий ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгож, улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах зорилготой.
“Эфэс констракшн” ХХК “Бараа материал” болон “Ажил үйлчилгээ” худалдан авах үйл ажиллагаанд дараах бодлогыг баримтална.
- Ажил үйлчилгээ, бараа материалын ханган нийлүүлэлтийн процесст аюулгүй ажиллагаа, чанар, цаг хугацааг чухалчилж ажиллана.
- Худалдан авалтын бүхий л үйл ажиллагаа нь холбогдох хууль, дүрэм, журам, тохирсон гэрээ хэлцлийн дагуу явагдах бөгөөд бид бүх нийлүүлэгчдэдээ шударга өрсөлдөх боломжийг олгоно.
- Хамтын үйл ажиллагааны бүхий л процесст ХАБЭА-н дүрэм журам, компаниас тогтоосон стандарт шаардлагыг мөрдөж аюулгүй байдлыг ханган ажиллана.
- Бид итгэлцэл дээр суурилсан, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэнэ.
- Байгаль орчинд ээлтэй байдлыг харгалзан үзэж ногоон барилгын стандартад нийцсэн аливаа бараа, үйчилгээг дэмжиж ажиллана.