COP17 “ШУДАРГА ШИЛЖИЛТИЙН ЗАМД” ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ "ЭФЭС КОНСТРАКШН" ХХК ОРОЛЦЛОО

COP17 “ШУДАРГА ШИЛЖИЛТИЙН ЗАМД” ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ "ЭФЭС КОНСТРАКШН" ХХК ОРОЛЦЛОО

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

 

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд зохион байгуулагдсан “Шударга шилжилтийн замд: Аж үйлдвэр, хөдөлмөрийн салбар, хүний эрхэд суурилсан ирээдүйг нэгтгэх өөрчлөлтийн төлөөх манлайлагчид” сэдэвт хэлэлцүүлэгт ЭФЭС Констракшн ХХК-ийн Хүний нөөцийн менежер Э.Баяржаргал панелистаар оролцож, барилгын салбарт Хүний эрхийн магадлан шинжилгээ (ХЭМШ) хийлгэсэн туршлага, түүний мөрөөр байгууллагадаа хэрэгжүүлж буй бодит өөрчлөлтийн талаар хуваалцлаа.

Тус хэлэлцүүлгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж, эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэлийн хөгжлийг байгаль орчин, хүний эрх, хариуцлагатай бөгөөд тогтвортой бизнесийн үйл ажиллагаатай хэрхэн уялдуулах талаар төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагын төлөөллүүд санал солилцов.

Хэлэлцүүлгийн үеэр "ЭФЭС Констракшн" ХХК-ийн зүгээс Хүний эрхийн магадлан шинжилгээ хийлгэснээр "Хүний эрх нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны салшгүй хэсэг бөгөөд зөрчил бүртгэгдээгүй байх нь эрсдэл огт байхгүй гэсэн үг биш" гэдгийг илүү системтэйгээр ойлгосон туршлагаа хуваалцав.

"ЭФЭС Констракшн" ХХК нь цаашид ч хүн төвтэй, хариуцлагатай, тогтвортой бизнесийн зарчмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, барилгын салбарын тогтвортой хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллах болно.