Эрүүл хамт олон - Тогтвортой хөгжлийн үндэс

Эрүүл хамт олон - Тогтвортой хөгжлийн үндэс

ТүгээхShare共有する공유하기

Өдөр тутмын ажлын ачаалал, суурин хэв маяг нэмэгдэхийн хэрээр ажилтнуудын эрүүл мэнд, эрч хүч, ажлын бүтээмжийг дэмжих нь байгууллагын тогтвортой хөгжлийн чухал хэсэг болоод байна.

Иймдээ ч манай хамт олон ажилчдынхаа эрүүл мэндэд бодитоор анхаарч, хамт олноороо тогтмол спорт заал авч дасгал хөдөлгөөнөөр идэвхтэй хичээллэдэг.

Тогтмол хөдөлгөөн хийх нь зөвхөн биеийн эрүүл мэндийг дэмжихээс гадна ажлын стрессийг бууруулж, хамт олны уур амьсгалыг илүү эерэг, нээлттэй болгодог. Мөн багийн уялдаа холбоо сайжирч, ажилтнуудын идэвх оролцоо, ажлын бүтээмжид хүртэл эергээр нөлөөлдөг.

       

Эрүүл, эрч хүчтэй хамт олон бол байгууллагын хамгийн үнэ цэнтэй хөрөнгө юм.