Сэтгэл зүйн эрүүл мэндийг нэн тэргүүнд

Сэтгэл зүйн эрүүл мэндийг нэн тэргүүнд

ТүгээхShare共有する공유하기

Ажилтны сайн сайхан байдал гэдэг зөвхөн ажлын байр, цалин хөлсөөр хэмжигдэхээ больсон энэ цаг үед байгууллагын дотоод уур амьсгал, соёл, сэтгэл зүйн хувьд эрүүл байж чадах орчин нөхцөл хамгийн чухал үнэт зүйлсийн нэг болоод байна. 

“Эфэс Констракшн” ХХК нь ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих зорилгоор мэргэжлийн сэтгэл зүйчтэй 4 дэх жилдээ хамтран ажиллаж байна. 

Хамтын ажиллагааны хүрээнд :

• Байгууллагын сургалт, уулзалтууд 
• Багийн уур амьсгал, харилцааны зөвлөгөө 
• Стресс болон ажлын ачааллын менежмент 
• Ажилтнуудад зориулсан хувь хүний хөгжлийн сэдвүүд
• Ганцаарчилсан сэтгэлзүйн зөвлөгөө авах боломж зэрэг олон ажлууд тогтмол хэрэгжиж байна. 

Ялангуяа ажилтнууд маань шаардлагатай үедээ ганцаарчилсан байдлаар мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж, хувь хүний нууцлал хамгаалагдсан орчинд зөвлөгөө, сургалт авах боломжтой байдаг. 

Байгууллагын тогтвортой хөгжил нь сэтгэл зүйн хувьд тогтвортой, тэмүүлэлтэй, чадварлаг ажилтнуудаас шууд хамааралтай. Иймд бид цаашид ч энэхүү үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх болно.