
Хамт олны эрүүл мэнд бол байгууллагын тогтвортой хөгжлийн үндэс суурь билээ. Энэ ч утгаараа “Эфэс констракшн” ХХК нь ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх бодлогыг тогтмол хэрэгжүүлж, жил бүр нэгдсэн эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг уламжлалтай.
Эрүүл мэндийн үзлэг бол нэг удаагийн арга хэмжээ бус, манай байгууллагын соёлын салшгүй хэсэг юм.
Энэ жилийн хувьд бид "Трулаб эмнэл зүйн лаборатори"-той хамтран эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамрагдаж, өөрсдийн биеийн байдлыг мэргэжлийн түвшинд оношлуулан, шаардлагатай зөвлөгөө, зөвлөмжийг авч чадлаа.
✔ Урьдчилан сэргийлэх үзлэг
✔ Эрт илрүүлэг
✔ Эмчийн зөвлөгөө

Уг үзлэг нь өвчлөлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, цаашид эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн ажилтнуудын ажлын идэвх, сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлдөг.
Цаашид ч бид ажилтнуудынхаа эрүүл мэндийг эн тэргүүнд тавьж, тогтвортой хөгжлийн бодлогоо тууштай үргэлжлүүлэх болно.