“ТӨМӨРБЕТОНЫ АЯН-2026” Ивээн тэтгэгч байгууллагаар оролцлоо.

“ТӨМӨРБЕТОНЫ АЯН-2026” Ивээн тэтгэгч байгууллагаар оролцлоо.

ТүгээхShare共有する공유하기

 

ШУТИС БАС Барилгын Инженерчлэлийн Тэнхимээс жил бүр улсын хэмжээнд зохион байгуулдаг “Төмөрбетоны Аян - 2026” оюутны туршилт судалгаа, эрдэм шинжилгээний хурал 2026 оны 01 сарын 02 өдрөөс 03 сарын 05-ний өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Барилгын инженерчлэл, зам гүүрийн инженерчлэл, архитектур, усны барилга байгууламж зэрэг мэргэжлээр суралцагч оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Төмөрбетоны Аян-2026” улсын хэмжээний эрдэм шинжилгээ, туршилт судалгааны арга хэмжээнд “Эфэс констракшн” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд ивээн тэтгэгч байгууллагаар оролцлоо.

Барилгын салбарын ирээдүй болсон залуу инженерүүдийн мэдлэг, ур чадварыг дэмжих нь салбарын тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж бид үздэг. Манай байгууллагын хувьд цаашид боловсрол, судалгаа, инновацыг дэмжсэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтран ажиллахдаа нээлттэй байх болно. 

16 дахь удаа зохион байгуулагдаж буй энэхүү аянд ШУТИС Барилга Архитектурын сургууль, ШУТИС-ийн харьяа Дарханы Технологийн сургууль, Техник Технологийн Их Сургууль, Шинэ Монгол Технологийн Их Сургууль, Монгол Коосэн Технологийн Коллеж зэрэг нийт 14 багийн 80 гаруй оюутнууд оролцож “ХӨНГӨРҮҮЛСЭН ТӨМӨРБЕТОН АРК” бэлтгэж, туршилт судалгаа хийж, аман болон ханын илтгэлээ танилцууллаа.

Шагналт байрууд:

1-р байр - “АРКОН” баг (ШУТИС,БАС)

2-р байр – “ЖАСТ АРК” баг (ШУТИС,БАС)

3-р байр – “ШИНЭ МОНГОЛ” баг (ШМТИС)

4-р байр – “БҮТЭЭГЧ МОНГОЛ” баг (ТТИС)

5-р байр – “АРК ЛАБ” баг (ШУТИС,БАС)

Тусгай байр –Тусгай байр –“ВЭЛЛКҮМ” баг (ШУТИС, ДаТС)

Тусгай байр –“АЛТАН ОРД” баг (ТТИС)

Тусгай байр –“АРСИ КООЗОО” баг (МКТК)

Шилдэг аман илтгэл – “АРКОН” баг (ШУТИС,БАС)

Шилдэг ханан зурагт илтгэл – “ЖАСТ АРК” баг (ШУТИС,БАС)

Энэхүү үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан ШУТИС БАС Барилгын Инженерчлэлийн Тэнхимийн багш нар болон шүүгч нартаа талархал илэрхийлье.
Мөн аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.