Гэрэлт Ирээдүйг Бүтээгч Бяцхан Монголчууддаа Амжилт хүсье.

Гэрэлт Ирээдүйг Бүтээгч Бяцхан Монголчууддаа Амжилт хүсье.

ТүгээхShare共有する공유하기

 

 

Боловсрол бол нийгмийн хөгжлийн суурь. Тэр дундаа сургуулийн өмнөх насны хүүхдийн суурь боловсрол нь өв тэгш, саруул ухаант Монгол хүн болж төлөвшихөд нэн тустай хэмээн бид сэтгэдэг. 

Энэ бодол сэтгэлийн хүрээнд манай "Эфэс констракшн" ХХК-ны ах эгч нарынх нь зүгээс бидний хэрэгжүүлсэн 8 дахь төсөл болох Зайсан толгойн зүүн талд, Америк сургуулийн дэргэд байршилтай Moriton Residence хотхонд үйл ажиллагаагаа явуулж буй "Бяцхан Монгол" цэцэрлэг-ийн нэг сарын түрээсийн төлбөрийг бүрэн чөлөөлөх шийдвэр гаргасан билээ.

Энэхүү дэмжлэг нь зөвхөн санхүүгийн дэмжлэг бус, хүүхэд бүрийн инээмсэглэл, бидэнтэй хамтран ажиллаж буй багш, хамт олны урам зориг, эцэг эхчүүдийн итгэл найдварын төлөө хийсэн бяцхан алхам юм.

Нийгмийн хариуцлага бол бидний хувьд нэг удаагийн ажил биш — Энэ бол тогтвортой хандлага юм.

Нэг л өдөр мэндчилгээ дэвшүүлээд өнгөрөх бус бусдад эергээр, бодитоор үлгэрлэхийг бид эрмэлздэг. 

Бид эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулсан бизнесийн байгууллагуудыг үргэлж дэмжиж, хамтран ажилласаар ирсэн. Цаашид ч манай үүд хаалга нээлттэй байх болно.

 

 Бие чийрэг, Билиг их, Сэтгэл зөв АЗ ЖАРГАЛТАЙ Инээмсэглэл дүүрэн өв тэгш Монгол хүн болгож төлөвшүүлэхэд чиглэсэн ЦӨМ хөтөлбөр, өөрсдийн туршлагаар баяжуулж боловсруулсан НЭМЭЛТ хөтөлбөрүүдийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа "Бяцхан Монгол" цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхийг хүсвэл албан ёсны мэдээллийн сувгуудаар нь дамжуулан холбогдох боломжтой.