Лантуу Хүүтэй хамтран “Ид Шидийн Уут 2025” Аянд Оролцсон Түүх

Лантуу Хүүтэй хамтран “Ид Шидийн Уут 2025” Аянд Оролцсон Түүх

ТүгээхShare共有する공유하기

Бидний гэрэлт ирээдүй болсон бяцхан хүүхдүүддээ багахан ч атугай сэтгэлийн бэлэг илгээж, хуучин оноо дүүргэлээ.

2025.12.18

Бид Лантуу хүү-тэй холбогдон “Ид шидийн уут 2025” аянд нэгдэж, 4160 ширхэг эрүүл жимсний цэлцгэнүүр амттан бэлэглэн зорилтот бүлгийн олон бяцхан зүрхэнд баяр хөөр түгээхэд хувь нэмрээ оруулсандаа баяртай байна.

Энэхүү оролцоо нь зөвхөн нэг удаагийн бэлэг бус, хүүхэд бүрд анхаарал, халамж, итгэл найдвар илгээсэн сэтгэлийн илэрхийлэл байлаа.

Цаашид ч бид нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залууст чиглэсэн сайн үйлс, бодит үр нөлөө бүхий аливаа санаачилгад нээлттэйгээр нэгдэж, хамтран ажиллах болно.

Хүүхэд бүхэн эрүүл энх, аз жаргалтай байг.