Морьтон цогцолбор

Морьтон цогцолбор

Уншсан既読Read 31
ТүгээхShare共有する공유하기

Монгол улсын хэмжээн дэх дахин төлөвлөлтийн амжилттай хэрэгжсэн хамгийн анхны жишиг төсөл Морьтон цогцолбор 2015 - 2016 он

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах арьс ширний 25 дугаар байр ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт 2014 онд гарч, энэхүү байрыг буулгаж, дахин барилгажуулах төслийг манай “Эфэс констракшн” ХХК амжилттай хэрэгжүүлж, тус ашиглалтын шаардлага хангахгүй байранд амьдарч байсан 24 өрх бүрт 10м.кв талбай үнэгүй нэмж олгон 16 айлд орон сууц, 8 айлд үйлчилгээний талбай өгч, барилга ашиглалтад орох хүртэлх түрээсийн зардлыг нэмж олгосон байдаг. 

Морьтон цогцолбор нь хүмүүсийн ая тух, амьдрах, ажиллах таатай орчинг бүрдүүлсэн, дэвшилтэт технологийг ашиглан чанартай материалаар барьж тоноглосон, оршин суугчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хангасан нийт 48 айлын тохилог сууц бөгөөд 1-3 давхартаа барилгын стандартад нийцсэн иж бүрэн худалдааны төв, 4-10 давхарууддаа орчин үеийн дэвшилтэт технологи, орон зайн оновчтой шийдлийг хослуулсан өндөр зэрэглэлийн Оффис, Үйлчилгээ, Орон сууц бүхий цогцолбор юм.

Төрийн бүх үйлчилгээ, банк санхүүгийн байгуулага төвлөрсөн, нэгдсэн харуул хамгаалалт, хүрэлцээт дулаан болон гадна үйлчлүүлэгчдийн зогсоол гэх мэт байршлын болон бүтээцийн олон давуу талуудтай.