"Эфэс Констракшн" ХХК Хүний эрхийн магадлан шинжилгээний төсөлд хамрагдлаа.

"Эфэс Констракшн" ХХК Хүний эрхийн магадлан шинжилгээний төсөлд хамрагдлаа.

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Эфэс Констракшн ХХК нь барилгын салбарын тогтвортой хөгжил, хариуцлагатай бизнесийн зарчмыг дэмжих хүрээнд “Барилгын салбар дахь хүний эрх ба хариуцлагатай бизнес” хэлэлцүүлэгт оролцлоо.

Тус хэлэлцүүлгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам (ХББОСЯ), Европын Холбоо болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулсан бөгөөд барилгын салбарт хүний эрхийн ойлголт, хариуцлагатай бизнесийн зарчмыг хэрэгжүүлэх, байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх зорилготой байв.

Хэлэлцүүлгийн үеэр хүний эрхийг хангасан хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, ханган нийлүүлэлтийн сүлжээ, туслан гүйцэтгэгчдийн оролцоо зэрэг барилгын салбарт тулгамдаж буй асуудлуудыг хөндөн ярилцаж, “Бизнес ба хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцолсон юм.

Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд барилгын салбарын холбоодыг чадавхжуулах сургалт зохион байгуулж, “НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмууд”, “Хариуцлагатай бизнес ба хүний эрх”, “Хүний эрхийн магадлан шинжилгээ”-ний талаарх мэдлэг, арга зүйг түгээсэн юм.

Төслийн хүрээнд барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг 12 аж ахуйн нэгжид хүний эрхийн магадлан шинжилгээ хийж, байгууллагуудын үйл ажиллагаанд хүний эрхийн зарчмыг хэрхэн нэвтрүүлэх талаар зөвлөмж боловсруулсан байна. Эфэс Констракшн ХХК нь энэхүү үйл ажиллагаанд оролцож, байгууллагынхаа үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, хүний эрхийг дээдэлсэн ажлын орчныг бүрдүүлэх чиглэлээр үнэлгээ, зөвлөмж хүлээн авлаа.

"Эфэс Констракшн" ХХК нь үйл ажиллагаандаа хүний эрхийг хүндэтгэх, ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, шударга хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, харилцагч болон хамтран ажиллагч байгууллагуудтайгаа ил тод, ёс зүйтэй харилцааг эрхэмлэх зарчмыг тууштай баримталж ажилладаг.

Цаашид бид хүний эрхэд суурилсан, нийгмийн хариуцлагатай, тогтвортой хөгжлийг дэмжсэн барилгын салбарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, салбарынхаа сайн туршлага, эерэг өөрчлөлтийг түгээн ажиллах болно.