

“ЭФЭС Констракшн” ХХК нь 2012 онд байгуулагдсан цагаасаа хойш барилга угсралт, төсөл хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ нийгэмдээ эерэг нөлөө үзүүлэх, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилгыг эрхэмлэн ажилласаар ирсэн.
Бид энэхүү бодлогын хүрээнд Тереза эх ахмадын асрамжийн төв, Бербист бага насны хүүхдийн асрамжийн газар, Домбоско хүүхэд асран хамгаалах төвийн хүүхдүүд болон Төв аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудад нийт 60,000 ширхэг жимсний амтат цэлцэгнүүр гардуулан өгч, баярын бэлэг барилаа.

Хүүхэд бүр аз жаргалтай, эрүүл өсөж хөгжих боломжийг бүрдүүлэх нь зөвхөн гэр бүл төдийгүй байгууллага, хамт олны хамтын үүрэг гэж бид үздэг. Тиймээс цаашид ч бид нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуучууд болон зорилтот бүлгийн иргэдийг дэмжих сайн үйлсийн ажлуудыг тогтмол хэрэгжүүлж, нийгэмдээ үнэ цэн бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулах болно.
Хүүхэд бүрийн инээмсэглэл – бидний ирээдүй.