
“Эфэс Констракшн” ХХК нь тогтвортой хөгжил, хариуцлагатай засаглалын зарчмыг үйл ажиллагаандаа үе шаттайгаар нэвтрүүлэх зорилгын хүрээнд Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD)-ны дэмжлэгтэйгээр хэрэгжсэн “Монголын компаниудын Байгаль орчин, Нийгэм, Засаглалын (БОНЗ/ESG) гүйцэтгэлийг сайжруулах” төслийн хоёр дахь удаагийн багц зөвлөх үйлчилгээнд амжилттай хамрагдлаа.


Тус хөтөлбөрийн хүрээнд манай компани:
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь манай байгууллагын тогтвортой хөгжлийн бодлого, дотоод засаглал, байгаль орчин болон нийгмийн хариуцлагын менежментийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд чухал алхам боллоо.

“Эфэс Констракшн” ХХК нь цаашид БОНЗ (ESG)-ын зарчмыг байгууллагын стратеги, өдөр тутмын үйл ажиллагаанд системтэй нэвтрүүлж, тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилттой ажиллах болно.

Төслийг хэрэгжүүлсэн Ризилиенс Консалтинг Сервис ХХК, дэмжин ажилласан Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD) болон нийт зөвлөх багт талархал илэрхийлье.