Хамтдаа бүтээсэн амжилтын аялал — Хайнан 2025

Хамтдаа бүтээсэн амжилтын аялал — Хайнан 2025

ТүгээхShare共有する공유하기

2025 оны 10 дугаар сард манай хамт олон болон хамтран ажиллагч байгууллагуудын төлөөллүүдийн хамтаар БНХАУ-ын үзэсгэлэнт Хайнан арал руу хамтын аялал зохион байгууллаа. Энэ бол зүгээр нэг аялал биш, бид Монгол улсад шинээр 252 айлын гал голомтоо бадраах өргөө гэрийг нэр төртэйгөөр бүтээн байгуулсан амжилтаараа бахархаж, хөдөлмөрийнхөө үнэ цэнийг хамтдаа мэдэрсэн онцгой мөч байсан.

“Эфэс Констракшн” ХХК-ийн хувьд амжилт гэдэг баригдсан барилга бүрийн тоогоор бус хамтдаа өсөж дэвшиж буй хүмүүс, урт удаан хугацаанд үргэлжлэх үнэ цэнтэй харилцаа, хамтын ажиллагаагаар хэмжигддэг. 

Далайн эрэг дээрх энгийн яриа, инээд дүүрэн оройн хөтөлбөрүүд, хамтдаа өнгөрүүлсэн мөч бүр бидэнд гайхалтай дурсамжаас гадна эрч хүч, урам зориг болж үлдсэн. 

Ажлын талбай, төслийн хурал, барилгын дуу чимээнээс түр холдож хамтдаа бүтээсэн амжилтаа тэмдэглэж юу ч бодолгүй өнгөрүүлсэн тэдгээр өдрүүдээ бид одоо ч ярилцах дуртай.

       

Аливаа бүтээн байгуулалт бүрийн ард олон зуун хүний хүч хөдөлмөр, олон талт байгууллагуудын хамтын ажиллагаа оршдог билээ.  Бид байгууллагын дотоод уур амьсгалыг сайжруулах, хүний нөөцийн тогтвор суурьшлын бодлогыг хангах, хамтран ажиллагч байгууллагуудынхаа итгэлт түнш байх зорилго, төлөвлөлтийн дагуу цаашид олон сайхан аяллын дурсамжийг бүтээх болно.